Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХДХВ-ээр халдварлаад эдгэсэн анхны хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хүний дархлал хомсдолын вирусээр халдварлаад эдгэрсэн түүхэн дэх анхны хүн Тимоти Рэй Браун хорт хавдрын улмаас нас баржээ.

“Берлиний өвчтөн” гэгддэг байсан Т.Браун 2007 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд түүний донор нь ХДХВ-ний эсрэг байгалийн ховор эсэргүүцэлтэй нэгэн байжээ. Тэрбээр дархлалын олдмол хомсдолыг /ДОХ/ үүсгэдэг ХДХВ-ийг ялан дийлж, вирусний эсрэг эмүүдийг дахин уух шаардлагагүй болсон байна.

“Т.Браун ХДХВ-ийг эмчлэх боломжтой хэмээх итгэл найдварыг дэлхий дахинд өглөө” гэж ДОХ-той тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байжээ. Америкт төрсөн, 54 настай Т.Браун 1995 онд Берлинд амьдарч байхдаа ХДХВ-тэй хэмээн оношлогдож байсан бөгөөд хожим нь 2007 онд түүний биед цусны хорт хавдар үүссэнийг тогтоожээ.

Facelook: 20.000 гаруй кинонд дуу оруулсан Ө.Наранбаатарын фото түүх
Facelook: 20.000 гаруй кинонд дуу оруулсан Ө.Наранбаатарын фото түүх
 
О.Хангай, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарын 128 бөх Монгол цэргийн өдрийн барилдаанд зодоглоно
О.Хангай, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарын 128 бөх Монгол цэргийн өдрийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.