Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай үүргийн онгоцоор 248 иргэн эх орондоо ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-12, өндөр настан-38, бага насны хүүхэдтэй гэр бүл-50, жирэмсэн-2, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.

Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон”  зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээллээ.

Дарсны үйлдвэрүүдийн ургац хураалт эхэлжээ
Дарсны үйлдвэрүүдийн ургац хураалт эхэлжээ
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.