Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулаан хангамж түгээх ажил жигдрээгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.09.30/ хуралджээ. Хурлын үеэр 2020-2021 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг дулааны эрчим хүчээр бүрэн хангах үүрэг чиглэл өгсөн байна.

"Бадамлах дөл" ХХК-ийн дулааны станцын тухайд Ховд аймгийн 1700 гаруй айл өрх, 103 аж ахуй нэгж, 21 төсөвт байгууллагыг дулаанаар хангана. Харин “Ховд дулааны станц” ТӨХК нь 1400 гаруй айл өрх, 56 аж ахуй нэгж, 23 байгууллагын халаалт өгөх юм. Одоогийн байдлаар тус дулааны станцууд зарим айл өрх, албан байгууллагад халаалт өгч эхэлсэн бөгөөд дулаан хангамж түгээх ажил жигдрээгүй байна.

Угаарын хийн хордлогын 10 дуудлагаас 2-3 нь хуурамч байна
Угаарын хийн хордлогын 10 дуудлагаас 2-3 нь хуурамч байна
 
Ирэх пүрэв гарагаас халаалт зогсож, зарим байршилд халуун ус хязгаарлана
Ирэх пүрэв гарагаас халаалт зогсож, зарим байршилд халуун ус хязгаарлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.