Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахуйн газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хан-Уул дүүргийн  дөрөвдүгээр хорооны Вива сити хотхоны М/8 дугаар байрны 8-р орцны  гуравдугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө 02:46 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход  иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ.

Дэлбэрэлтийн улмаас 24 настай эрэгтэй Д, 24 настай эрэгтэй С нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Сэтгүүлчид Төрийн ордон дотор хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар асуулга тавилаа
Сэтгүүлчид Төрийн ордон дотор хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар асуулга тавилаа
 
ЧУУЛГАН: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.