Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кувейтийн шинэ эмир тангараг өргөлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 26 секунд

Зургийн тайлбар: Угсаа залгамжлах хунтайж, эмир Сабахын эцэг нэгт дүү шейх Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах тангараг өргөж буй дүр төрх. Кувейт. 2020 он

Кувейтийн шинэ эмир тангараг өргөлөө. Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер аль-Сабах мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн байна. Удирдагч агсан АНУ-д эмчлүүлж байх хугацаандаа таалал төгссөн бөгөөд түүний цогцсыг Кувейтэд лхагва гарагт авчиржээ.

Угсаа залгамжлах хунтайж, эмир Сабахын эцэг нэгт дүү шейх Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах тангараг өргөх үеэрээ улс орныхоо эдийн засгийг сэргээхийг зорьж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр нефтийн үнэ буурсан, коронавирусний халдвараас үүдэлтэй хямрал нүүрлэсэн энэ үед тулгараад буй хүнд сорилтуудыг нэгдмэл байж, хамтдаа шургуу хөдөлмөрлөснөөр даван туулна гэжээ.

Тус улсын өмнөх удирдагч хувьд Арабын булангийн бүс нутагт тогтвортой байдлыг тогтоох чиглэлд зуучийн үүрэг гүйцэтгэж, тууштай хүчин чармайлт гаргасан юм. Саудын Араб, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй бүс нутагт шинэ эмир өөрийн байр сууриа бататгаж чадах эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж байна.

Батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгэрчээ
Батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгэрчээ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.