Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Эрүүл мэндийн яамны цаг үеийн мэдээллээр Монгол Улсад коронавируст халдварын шинэ тохиолдол батлагдаагүй. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр /2020.09.30/ нийт  753  сорьцод  шинжилгээ хийхэд  бүгд сөрөг гарсан байна.

Харин хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний дөрөв нь биеийн байдал хөнгөн байгаа бол хоёр хүний бие хүндэвтэр байгаа аж.

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр 10:00-20.00 цагийн хооронд түр хаана
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр 10:00-20.00 цагийн хооронд түр хаана
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.