Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Уранхолбоо: “Гала“ хамтлаг тоглолтоо 11-р сард АНУ-аас эхлүүлж, Монголдоо цомхон хэмжээнд тоглолтоо хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Монголын рок попын уран бүтээлчид, хамтлаг дуучид сонсогч фэнүүддээ зориулан ээлж дараалан тоглолтоо зохион байгуулж буй. Тэгвэл Фантастик продакшны Б.Барслхагва өөрийн цахим хуудаснаа "Гала" хамтлагийг тоглолтоо хийхгүй юм уу" гэж пост бичсэнд Ану буюу дуучин Ч.Уранхолбоо "Гала хамтлаг төлөвлөсөн зүйлтэй, тоглолтын тов гаргасан байгаа" гэж хариулсан байдаг.

Энэ талаар Ч.Уранхолбоогоос тодруулахад "Би хоёр өдрийн өмнө Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн хүндэт элчээр сонгогдсон. Тиймээс Гала хамтлаг ирэх арваннэгдүгээр сард тоглолтоо АНУ-аас эхлүүлнэ. Гэхдээ дэлхийгээр аялан тоглолт хийхгүй. АНУ-д тоглолтоо хийснийхээ дараа Монголдоо тоглолт хийнэ. Одоохондоо тов нь нууц хэвээр байсан нь дээр байх. Гэхдээ шинэ жилийн үеэр тоглолтоо цомхон хүрээнд хийж магадгүй. Одоогоор албан ёсны тов яг батлагдаагүй байна" гэв.

МИАТ: Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн Вьетнам улсын Хо Ши Мин хот руу нислэг үйлдэхээр боллоо
МИАТ: Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн Вьетнам улсын Хо Ши Мин хот руу нислэг үйлдэхээр боллоо
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.