Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хяналтгүй төрийн эсрэг сөрөг хүчингүй боллоо“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс сөрөг хүчингүй хяналтгүй төртэй болж байгааг шүүмжлэхдээ "нийгэм эдийн засаг, иргэдийн амьдралд маш хортой төсвийн тодотгол, өрийн тааз нэмэх шийдвэрүүдээ эргэж харах ёстой" гэж эрх баригчдаас шаардаж байгааг мэдэгдлээ. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хандаж "Монгол Улс хөгжихгүй байгаа нь төр хяналтгүй болж байна. Өнөөдөр сайдын томилгооноос эхлээд ашиг сонирхлын зөрчилтэй байна. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гэхэд л хувьдаа маш олон вагон, төмөр замтай. Өнөөдөр Монгол Улсад ашиг сонирхлын зөрчил, түүнийг дагасан хуулиуд, хяналт тавих төрийн чиг үүргүүд яагаад хэрэгжихгүй байна вэ" гэх асуулт тавьж шийдвэрээ эргэн харах ёстойг сануулсан.

Мэдээллийн эхэнд Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат үг хэлэхдээ "Тендерийн хуулийн гадуур бүтээн байгуулалт нэртэйгээр 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын асуудлыг үргэлжүүлж болохгүй. Мөн 120 их наяд төгрөгийг улсын төсөвтэй холбож болохгүй. Анхаарал татах маш ноцтой асуудал нь өрийн таазыг байхгүй болгох. Монгол Улс өнөөдөр 32 тэрбум ам.долларын өртэй. Үүнийг 40 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж 72 тэрбум ам.долларын өрийн босготой болох нь. Иймээс өнөөдөр үүсэж буй асуудлыг бид анхааруулж байна" гэсэн юм. Олон нийтийн зөвлөлийн зүгээс гурван нам хамтарч эвслийн Засгийн газар байгуулсан нь сөрөг хүчингүй болж байгаа нь авлига "цэцэглэх" эрсдэл дагуулж байгааг ч мөн яриандаа дурдсан билээ. Дараа нь,

126 гишүүн Монгол Улсын өрийг нэмлээ

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан: Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллагатаа 76 биш 126 гишүүнтэй болж өөрчлөгдөөд 60 хонож байна. Энэ хугацаанд ард иргэд аж амьдрал сайжрах байх, нийгмийн зохицуулалтыг шинэ шатанд гаргах байх гэсэн сонголтоо хийсэн. Гэвч өнөөдрийн байдлаар 60 иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Авлигатай тэмцэж, улс орныг хөгжүүлэх тухай маш олон мөрийн хөтөлбөрөөр УИХ-д суудалтай болсон 126 гишүүн Монгол Улсын өрийг нэмж байна. Өртэй хүн өөдлөхгүй, өвчтэй ямаа таргалахгүй гэх үг бий. Цөөнхийн төсвөөс баяжсан хэсэг бүлэгт өр хамаагүй. Өрийг нь иргэд л үүрнэ. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-д Хөдөлмөрийн хуулийг хатуу мөрдөж амралтын өдөр болон шөнө хууль батлахгүй байхыг шаардаж байна.

Богд ууланд аялах, алхахыг хориглоно
Богд ууланд аялах, алхахыг хориглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.