Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан ирэх есдүгээр сарын 8-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус барилдаанд барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд цахимаар бүртгэх аж.
Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж, тус бүр 1 сая төгрөг гардуулахаар болжээ.