Багшийн дээдээс урагш Элчингийн гудамж хүртэлх замыг өнөө орой 23:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж /Энхтайваны өргөн чөлөөнөөс Элчингийн гудамж хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдөр буюу энэ сарын 24-ний 23:00 цагаас даваа гараг буюу 26-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлах гэж байна.

Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ
Богд ууланд төөрсөн 62 настай иргэнийг 2 өдөр хайсны эцэст эсэн мэнд олжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!