Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төрийн алба хаагчид УИХ-ын гишүүдэд янз бүрийн санал бичүүлж, ЗГ-ын ажилд тусгадаг болоод удаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын байнгын хороодоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй билээ. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Засгийн газрын үйл ажиллагааны өмнөтгөлийг багасгасан байна. Дэд ажлын хэсэгт орж ажилласан яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар буюу төрийн алба хаагчид УИХ-ын гишүүдэд янз бүрийн санал бичүүлж, Засгийн газраас орж ирсэн ажлуудын түвшин бүрд нь тусгадаг болоод удаж байна.

Засгийн газарт өөрсдөө хамт байж боловсруулчхаад, УИХ дээр орж ирэхээрээ өөр зүйл яриад оруулж ирдэг. Явсаар байгаад эцэст нь нөгөө ажил маань танигдахын аргагүй болдог. Жишээлбэл, энэ удаагийн хөтөлбөр 10 жилийн дараа түүх болж үлдэх хөтөлбөр шүү" гэлээ.

Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч байна
Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.