Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ ирээдүйд сансарт цэргээ байрлуулахаар төлөвлөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

АНУ ирээдүйд сансарт цэргээ байрлуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Сансрын хүчний сансрын ажиллагааны командлагч, хошууч генерал Жон Шоу мягмар гарагт болсон видео бага хурлын үеэр мэдэгджээ.

“Тийм ээ бид хэзээ нэгэн цагт хүмүүсийг сансарт илгээнэ. Тэд сарны орчимд эсвэл өөр газарт командлалын төвүүдийг удирдах боломжтой” гэж тэрбээр хэлснийг “Air Force Magazine” сэтгүүлд бичсэн байна.

Хошууч генералын үзэж байгаагаар, хэрэв цэргийн байгууламжууд хэсэгчилсэн автономит горимд ажиллах бол хүн байнга хяналт тавих шаардлагагүй болно. АНУ-ын Сансрын хүчний зорилго нь аюул заналхийлсэн тохиолдолд программ хангамжийн шинэчлэл, маневр зэргийг өөрөө удирдан хийж чадах хиймэл дагуулуудыг сансарт байрлуулах гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийг баталсны дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сансрын хүчийг албан ёсоор байгуулсан юм.

Азербайжан-Арменийн мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ
Азербайжан-Арменийн мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ
 
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
ДАШТ: ОУХМ Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө 22.00 цагаас барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.