Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй байхын тулд Dashboard системийг хэрэглэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр,

"Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг өнөөдөр хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо. Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана. Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм.

Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг Dashboard-оос харж, төсвийг хуваарилна. Dashboard дээр татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшинг зөв тооцоолдог болно. Их өгөгдлөөс төрийн үйлчилгээг иргэд ямар хэмжээгээр авч буйг ч харж болно. Шийдвэр ухаалаг байж, төсвийн зарцуулалт тодорхой болно. Найман төрлийн 54 үзүүлэлтийг дата болгож нэгтгэхээр агентлагийн дарга, аймаг, сумдын дарга нарын шийдвэр байгаа онож эхэлнэ.

Хүйтний улиралд өвчлөл хаана их байгаа, төсөв мөнгөө хаана их зарцуулах, ирэх оны төсвөө юунд илүү зарцуулахыг их өгөгдөлд үндэслэж шийдэж байхаар болсон. Цаашид улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг өгөгдөл болгож, хаана гацаад буй, гүйцэтгэлийн түвшнийг хэмжинэ. Хоёр долоо хоногийн дотор олон улсын индексүүдийг байршуулна" гэлээ.

Улсын хэмжээнд 4217 ерөнхий боловсролын сургуулийн багш дутагдалтай байна
Улсын хэмжээнд 4217 ерөнхий боловсролын сургуулийн багш дутагдалтай байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.