МУИС-ийн Номын сан үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөн Ховор номын уншлагын танхимаа “Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим” болгон өргөжүүллээ. Тус уншлагын танхим нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг дэмжих, залуу үедээ үндэсний бичиг соёлыг өвлүүлэх, ховор номыг судалгааны эргэлтэд оруулах, арвижуулах, Үндэсний соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршиж байна.
Ховор ном, монгол бичгийн уншлагын танхимын хаяг: МУИС-ийн Номын сангийн байр №101 тоот