Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хосолсон сургалтын жишиг цахим танхим байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

БШУЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуульд цахим танхим байгуулж, өнөөдөр нээв. Уг төсөл нь гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа сургуулиудыг өргөтгөх, иж бүрэн тоног төхөөрөмж, тавилгаар хангах замаар хүчин чадлыг нь үе шаттай нэмэгдүүлэх зорилготой.

Энэ онд нийслэл дэх гурван ээлжийн эрсдэлд буй 47 сургуульд хосолсон сургалтын 25 жишиг, энгийн 110 цахим танхим байгуулна.

Хосолсон сургалт бол сурагчид цахимаар бие даан суралцаж, танхимд багшийн хамт бататгах буюу идэвхтэй аргаар суралцах боломж гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулж буй төслийн багт талархал илэрхийлэв.

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй  зөвлөгөө өгнө
Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.