Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Иймд:
Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх
Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,
Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.