Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даатгалтай 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Монголын Үндэсний Давхар Даатгал" ХК-аас 10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол” чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо. Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сарын байдлаар зудад өртсөн даатгалтай 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна. Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм.

Улсын хэмжээнд нийт малчдын 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна. Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо.

СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-ноос эхэлнэ
СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 27-ноос эхэлнэ
 
Л.Гантөмөр: I улирлын байдлаар төсвийн орлого тасарсан зүйл байхгүй
Л.Гантөмөр: I улирлын байдлаар төсвийн орлого тасарсан зүйл байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.