ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 34 секунд

Наймдугаар сарын 19-ний даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:00-10:30 цагт: Монголын нүүдлийн мал аж ахуйд учирч буй сорилт, эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтын талаар Оксфордын Их сургуулийн судалгааны багийнхан сэтгүүлчидтэй уулзана. Утас: 8007-2945.

09:00-18:00 цагт: Улаанбаатар зочид буудлын “Эвент холл”-д: Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум болно.

09:00 цагт: Монголын Уран зургийн галерейд: Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн хамтарсан “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болно.

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Мөн өдөр Ажлын хэсгийн болон байнгын хороод хуралдна. Чуулганы нэгдсэн хуралдаан мөн болно.

-Жил бүр зохион байгуулдаг Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт эхэлнэ.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Экологийн цагдаагийн албанаас хуулийг тэгш бусаар хэрэглэж буй нөхцөл байдал, нэр бүхий ажилтны хууль бус үйлдлийн талаар "Баялагтаа эзэн Монгол" ТББ-аас мэдээлнэ.

11:30 цагт: “Чингис хаан”-ы музейд: “ХАЛХЫН ГОЛ-85 ЖИЛ” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 8510-0098, 9927-6889.

-Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, стандартын газраас ажлын хэсэг байгуулж, хөрсний усыг соруулж, шавхаж буй гэх барилгын компаниудын үйл ажиллагааг хянан шалгаж зөрчлийг арилгуулах талаар мэдээлнэ.

-БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн” нээгдэнэ.

10:00 цагт: Японы эзэн хааны Кюшү их сургууль Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран тархи мэдрэлийн болон бусад нарийн хагалгааг хамтран хийх, судалгааны ажил хийхээр санамж бичиг байгуулна..Утас: 9111-8318.

13:00 цагт: Munkhiin rap, No name, Outlaw, Flash хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр хоёр дахь удаагаа дахин тоглох гэж байна. Хамтарсан тоглолтын хэвлэлийн бага хурал Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Хэвлэлийн бага хурлын lunch time 12:30 цагт эхэлнэ. Утас: 8910-6929.

Суудлын автомашинууд мөргөлдөж, 30 настай эмэгтэй хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
Суудлын автомашинууд мөргөлдөж, 30 настай эмэгтэй хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!