ШУУД: УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж буй билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар:

·“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·“Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүн 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт

·Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна
Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна
 
Б.Жавхлан: Хамтарсан ЗГ байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна
Б.Жавхлан: Хамтарсан ЗГ байгуулагдаж “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлээд байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!