Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Монгол үйлдвэрийн дэвтрүүд 400-2600 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 49 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхэд багагүй хугацаа үлджээ. Хүн бүр л хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр томоохон зах худалдааны төв болон энд тэнд дэлгэгдсэн үзэсгэлэн худалдааг зорьж буй. Тиймдээ ч нийслэл хотын үзээс оюутан сурагч, эцэг эхчүүдэд хүртээмжтэй байх үүднээс бас харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг уламжлалтай. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

Үзэсгэлэн худалдааг зорин ирэх хүн цөөнгүй байлаа. Бүгд л хичээлийн хэрэгсэл тэр дундаа дэвтрийн үнийг сонирхон асууна. Боодол боодлоор биш юм аа гэхэд эхний ээлжийн хэдэн дэвтрээ авъя гэх хүмүүс ч цөөнгүй. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй худалдаа эрхлэгчид ч үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаа илэрхийлнэ.

Худалдаа эрхлэгч “Улаанбаатар принт” үйлдвэрийн дэвтрүүд 400-2600 төгрөгөөр борлуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаа гэдэг утгаараа бүх хэрэгслийг нэг дороос бөөний үнээр цуглуулах боломжийг иргэдэд өгөхийг хичээж байгаа. Бас анги ангиас нь шалтгаалаад сурагчдын хичээлийн хэрэгсэл бэлдэх нийлбэр дүн өөр өөр байна. Жишээлбэл, бага ангийн хүүхдийн иж бүрэн хичээлийн хэрэгсэл 80-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол дунд ангийн хүүхэд 100 мянган төгрөгөөс 150 мянган төгрөгт багтаж байна” гэх мэдээллийг өгөв.

Мөн өөр нэгэн худалдаа эрхлэгч, "Хичээлийн хэрэгслийн үнэ өмнөх жилээс тийм ч их нэмэгдээгүй. Ялангуяа дотоодын үйлдвэрийн дэвтрүүдийн үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад яг ижил байгаа. Дээр нь дотоодын дэвтрүүд цаас сайтай, чанартай байдаг учраас хүмүүс ч их сонгодог. Одоогоор худалдан авалт сайн муу байгаа гэдгийг хэлэхэд хэцүү байна. Үзэсгэлэн цаашид хэд хоног үргэлжлэх учраас хүмүүс өргөнөөр үйлчлүүлэх байх" гэлээ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн дэврийн үнийг танилцуулъя,

  • 12 хуудастай дэвтэр 400-450₮
  • 24 хуудастай дэвтэр 700-750₮
  • 36 хуудастай дэвтэр 950-1000₮
  • 48 хуудастай дэвтэр 1250-1300₮
  • 60 хуудастай дэвтэр 1600₮
  • 96 хуудастай дэвтэр 2500-2600₮-өөр тус тус худалдан борлуулагдаж байна. Мөн зургийн дэвтэр, балын харандаа, үзгэн бал зэрэг нь чанар болон үлдвэрээсээ хамааран өөр өөр үнэтэй байлаа.

Харин эцэг эхчүүдийн хувьд одоогоор хичээлийн хэрэгслийн үнэ өртгийг судалж буйгаа илэрхийлж байсан бөгөөд хараахан хичээлийн хэрэгслээ авах болоогүй гэдгээ хэлж байв. Бас зарим эцэг эхчүүд ч хүүхдээ дагуулан явж өөрсдийнх нь хүсэл сонирхолд нийцсэн хичээлийн хэрэгсэл бэлдэнэ гэв.

Бидний уулзсан нэгэн ээж, "Манайх энэ жил нэг цэцэрлэгийн хүүхэд бас хоёр сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэнэ. Одоогоор төсвөө хараахан шийдээгүй байна. Хичээл орох дөхөхөөр хүүхдүүдээ дагуулж хэрэгтэй зүйлсийг нь авна гэж бодож байгаа. Бидний авч очсон зүйлсийг голно шүү дээ. Дээр нь дунд охин маань энэ жил 6-р ангид орж байгаа учраас формыг нь солих шаардлагатай болсон. Аль чанартай, үнэ хямд газраас л хүүхдийнхээ формыг сонгоно доо" гэсэн юм.

Ийнхүү бид сурагчдын дүрэмт хувцас ямар үнэ өртөгтэй байгааг "Торгон хийц, бүтээлч үйлс" ХХК-ийн ахлах зөвлөхөөс тодруулахад,

"Сурагчийн формын үнэ өнгөрсөн жилтэй яг ижил байгаа. Өөрөөр хэлбэл нэмэгдээгүй гэсэн үг. Мэдээж үйлдвэр бүр өөр өөрийн гэсэн материалаар, чанар хийцтэйгээр хийж байгаа учир үнийн хувьд өөр байгаа. Мөн дээр нь эцэг эхчүүдийн худалдан авалт харьцангуй сайн байна. Бас энэ жил манай компани сурагчдад зориулж поло цамц, поло подволк гаргасан. Өнгө нь сурагчдын цэнхэр цамцтай ижил" гэх мэдээллийг өгөв.

Тус үйлдвэрийн дүрэмт хувцасны үнийг танилцуулбал,

Бага анги

  • Охидын сарафан- 78,000₮
  • Хөвгүүдийн өмд- 49,000₮
  • Сорочка- 34,000₮
  • Зангиа-4,000₮

Дунд анги

  • Охидын юбка- 56,000₮
  • Хөвгүүдийн өмд- 60,000₮
  • Охид, хөвгүүдийн хүрэм 95,000₮
  • Сорочка-37,000₮
  • Зангиа- 4,000₮

Ахлах анги

  • Охидын хүрэм- 108,000₮
  • Охидын юбка-58,000₮
  • Хөвгүүдийн хүрэм- 120,000₮
  • Хөвгүүдийн өмд- 65,000₮
  • Сорочка- 40,000₮
  • Зангиа- 5,500₮-өөр тус тус худалдаалагдаж байна.

Мөн өөр нэгэн ээжээс хичээлийн хэрэгсэл тэр дундаа дүрэмт хувцасны үнэ ямар байгааг тодруулахад,

"Би 1-р ангийн хүүхдэдээ дүрэмт хувцас авч байна. Миний хувьд сурагчийн дүрэмт хувцас их үнэтэй санагдаж байна. Хятадаас орж ирж байгаа дүрэмт хувцасны материал муу ч боломждоо тааруулж авахаас өөр сонголтгүй. Угтаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байдаг ч тэнгэрт тулсан үнэ хэлдэг шүү дээ" хэмээсэн юм.

Ташрамд сануулахад, 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй юм.

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина
Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.