Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Ардын намынхаан, анхнаасаа жаахан цэгцтэй байгаарай. Хамтарна гэдэг чинь хамтраад юмыг дордуулна гэсэн үг биш шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2024 оны улсын төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Цагийг нь тулгаж төслөө өгчихөөд, биднийг юм ойлгодоггүй хүн шиг загнаж болохгүй, Б.Жавхлаан. Аргаа бараад, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгуулсан шүү дээ. Тэд мэргэжлийн хүмүүс учраас мэргэжлийн хэлээрээ яриад байна. Нэгдүгээрт, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Төсвийн хүрээний мэдэгдлийг 3.1 их наядаар тасхийтэл өөрчилж болохгүй. Цаашаа 3.6, 4.9 гээд ойрын гурван жилд 12 их наядаар өөрчлөх юм уу.

Ардын намынхаан, би та нарт нэг юм хэлчихье. Хамтарна гэдэг чинь хамтраад юмыг дордуулна гэсэн үг биш шүү. Анхнаасаа жаахан цэгцтэй байгаарай. Эсвэл энэ Б.Жавхлангаа соль" гэх байр суурийг илэрхийллээ.

“S’Outlets” дэлгүүрийг буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна
“S’Outlets” дэлгүүрийг буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд