Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Төсвийн тодотголоор төсвийн сахилга батыг алдагдуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

2024 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,

"Бид 2010 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг орон тооны бус зөвлөлтэй байж байгаад өнгөрсөн парламентын үед байнгын ажиллагаатай зөвлөлтэй болсон. Байнгын ажиллагаатай зөвлөлийн анхны дүгнэлт орж ирж байх шиг байна. Танилцуулгыг харахад, 14 жилийн хугацаанд 17 удаа төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилсөн юм билээ. Энэ бүрт төсвийн сахилга бат алдагдаж явдаг гэсэн дүгнэлт гарчээ. Төсвийн тогтвортой байдлын өгсөн зөвлөмж бий.

“Төсвийн тогтвортой байдлын 6.13-т заасан нийт зарлагын өсөлтийг хязгаарласан шаардлагыг нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх хэмээн өөрчлөх нь төсвийн эрсдэлд нөлөөлөх гол хүчин зүйл болох хөрөнгийн зардал болон цэвэр зээлийн жилийн өсөлтийг хязгаарладаг болох эрсдэл дагуулж байна" гэсэн байна. Энэ ямар учиртай вэ.

Хоёрдугаарт, худалдан авах ажиллагааны тухай хуульд төрийн өмчийн компаниар төрийн ажил гүйцэтгүүлэх тухай заалт орж иржээ. Тэгвэл төрийн өмчийн компаниар цалинг нь өгөөд хийлгээд явахаар тухайн компанийн техник шинэчлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн ажиллагаа зардлыг нь төсвөөс өгнө гэсэн үг. Татвар төлөгчид төлнө гэсэн үг. Бизнесийн зарчим алдагдчихаад байгаа юм. Төрийн оролцоог ЭЗ-т улам их болгоод явах хувилбарын оронд төсвийг нь дахиж хийх, яаралтай горимоор шинэчилдэг аргачлал руу шилжиж болдоггүй юм уу.

Бид төрийн оролцоог бууруулна, төрийн компаниудыг тунгалаг болгоно, авлигал их байгааг ярьж ярьж орж ирсэн. Том төслүүд, хийгдэх гэж байгаа ажлууд төрийн ажил болно. Эргээд инфляци, ханшийн өсөлт ард түмний нуруун дээр очих юм. Энийг тайлбарлаад өгөөч" гэв.

МУГТ М.Анхцэцэгийг 3 өрөө байраар шагнажээ
МУГТ М.Анхцэцэгийг 3 өрөө байраар шагнажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.