Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ: БНАСАУ Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөөр байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зөрчиж, нефть, нүүрс гэх мэт хориотой түүхий эдийг импортлон экспортолж байгаагаас гадна хатуу валют олохын тулд ажилтнуудаа бусад оронд байлгасан хэвээр байж магадгүй байна гэж НҮБ-ын шинжээчдийн ажлын хэсэг даваа гарагт мэдээлжээ.

“БНАСАУ нефтийн бүтээгдэхүүнийг усан онгоцноос усан онгоц руу шилжүүлэх замаар хууль бусаар импортлон Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэвээр байна” гэж НҮБ-ын цахим хуудсанд нийтэлсэн тайланд тэмдэглэжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн авсан хориг арга хэмжээнүүдийн дагуу БНАСАУ-ыг жилд 500 мянган торхоос илүү нефтийн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон байна.

Шинжээчдийн ажлын хэсгийн мэдээлснээр, энэ оны эхний таван сарын тооцооллоор БНАСАУ хэдийн тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн байх төлөвтэй байгаа юм.

Дэлхий даяар эндсэн хүмүүсийн тоо нэг сая давлаа
Дэлхий даяар эндсэн хүмүүсийн тоо нэг сая давлаа
 
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.