Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж дахин төлөвлөнө гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “20 минутын хот” болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөх оновчтой хувилбарыг боловсруулан, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлуудаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.

Бусдын зээлийн аппликейшн рүү нэвтэрч 900 мянган төгрөгийн хохирол учруулсан иргэнийг яллагдагчаар татжээ
Бусдын зээлийн аппликейшн рүү нэвтэрч 900 мянган төгрөгийн хохирол учруулсан иргэнийг яллагдагчаар татжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!