Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс энэ намар угсаа залгамжлах хунтайжийг тунхаглана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 44 секунд

Зургийн тайлбар: 2020 оны 8-р сарын 14-ний өдөр Угсаа залгамжлах гүнж Кико болон угсаа залгамжлах хунтайж Фумихито нар Токио дахь эдлэнгийн буйдан дээр хамт сууж буйг харуулав.

Японы засгийн газар угсаа залгамжлах хунтайж Фумихитог арваннэгдүгээр сарын дундуур хаан сэнтийд залрах ёслолыг зохион байгуулах гэж байна.

Анх дөрөвдүгээр сард товлогдсон "Риккоши но рей" ёслолыг коронавирус гарсантай холбогдуулан хойшлуулж байжээ. Албаны хүний хэлснээр засгийн газар энэ сард багтаан халдварын тархалтыг үнэлсний үр дүнд ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.

Хэрэв засгийн газар боломжтой гэж дүгнэсэн бол гишүүдийг хуралдуулж тодорхой хугацааг тогтооно гэж албаны хүн хэллээ. Тунхаглах ёслолын бэлтгэл ажил дор хаяж нэг сарын дараа хийгдэх төлөвтэй байна. Угсаа залгамжлах хунтайж Фумихитогийн шинэ статусыг тунхаглах "Риккоши Сенмэй но ги" ёслол болон тунхаглалыг дагаж эзэн хаан, хатан хаантай уулзах "Чокен но ги" ёслолыг 4-р сарын 19-нд хийхээр хоер арга хэмжээ төлөвлөжээ.

Японд коронавирус тархаж эхэлсний дараа засгийн газар уг ёслолд оролцох зочдын тоог 350 байсныг 50 орчим болгож бууруулахаар төлөвлөж байсан юм. Наймдугаар сарын дунд үеэс эхлэн коронавирусын шинэ тохиолдол Японд буурах хандлагатай байгаа бөгөөд засгийн газар хязгаарлалтаа аажмаар сулруулж байна. Тунхаглах ёслолын дараа засгийн газар эзэн хааны залгамж халааг хэрхэн тогтвортой байлгах талаар бүрэн хэлэлцүүлэг эхлүүлэх бололтой.

Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарт 18 настай Айко хэмээх нэг охин бий. Одоогийн байдлаар угсаа залгамжлах хунтайж, угсаа залгамжлах хунтайжийн хүү 13 настай Хисахито, эзэн хааны авга ах, 84 настай Хитачи нар хаан ширээнд суух боломжит эрхмүүд юм. Одоогийн хуулинд эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд энгийн иргэдтэй гэрлэснийхээ дараа эзэн хааны статусаа орхих ёстой гэж заасан байдаг. Ерөнхий сайд Ёшихидэ Суга Засгийн газрын тэргүүний нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа парламентын танхимд хэлэхдээ, засгийн газар энэ тухай бүрэн мэтгэлцээн эхлүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

С.Хонгорзул

МҮОХ-ныхон Хөвсгөл аймагт олимпизмыг сурталчиллаа
МҮОХ-ныхон Хөвсгөл аймагт олимпизмыг сурталчиллаа
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.