ОЛИМПЫН ХОРОО: Олимпод оролцох багийн бүрэлдэхүүнийг тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг. МҮОХ мэдүүлгийн дагуу мандат захиалдаг

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 36 секунд

"Парис-2024" зуны олимпод оролцохоор явсан баг тамирчид дунд МҮОХ-ны удирдлага болон тэдгээрийн гэр бүл багтаж явсан гэх мэдээлэл олон нийтийн дунд гарч, ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Түүнчлэн тамирчдыг сэтгэл зүйч, хоол зүйч нь дагаж яваагүй буюу квот олдоогүй гэх асуудал ч гарсан. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ноос мэдэгдэл гаргажээ. Эл мэдэгдэлд "МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулж оролцуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

“Парис 2024” наадмын хүрээнд 2023 оны 9-р сард Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн харьяанд “Үндэсний шигшээ багийг дэмжих баг”-ийг спортын эмч, спортын сэтгэлзүйч зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулсан. Энэхүү дэмжих баг нь БТСУХ, Үндэсний шигшээ баг, САУЭШТ-ийн шийдвэрээр гэрээний дагуу 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр спортын сургалт, дасгалжуулалт, спортын сэтгэл зүй, спортын хоол зүй гэсэн үндсэн нэгжид хуваагдан ажилласан.

Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, спортын сэтгэл зүйн багийг Б.Золзаяа, спортын хоол зүйн багийг С.Мөнхтуул нар ахлан ажиллаж, шигшээ багийн бэлтгэл сургуулилалт болон тэмцээн уралдааны үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэсэн. Парис хотноо уг багаас Ч.Насантогтох, Б.Бат-Отгон, Ж.Отгонцагаан нар чиг үүргийн дагуу ажиллаж байна.

МҮОХ нь уг багийн гишүүдийг олимпын наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, виз мэдүүлэхэд шаардлагатай албан бичгээр хангах зэргээр дэмжин ажилласан.

Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат эмч Ч.Насанбат, жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд М.Нишикидо нар тус тус багтсан болно.

Олимпын наадамд оролцох багийн бүрэлдэхүүнийг зөвхөн тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг бөгөөд МҮОХ нь тухайн спорт холбоодоос ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг болно" гэжээ.

О.Насанбурмаа: Барилдаанд ялагдчихаар амиа хорломоор сэтгэлзүй орж ирдэг. Би л гэхэд 2016 оны олимпод ялагдсан “шок“-ноосоо гараагүй 7 жил болсон
О.Насанбурмаа: Барилдаанд ялагдчихаар амиа хорломоор сэтгэлзүй орж ирдэг. Би л гэхэд 2016 оны олимпод ялагдсан “шок“-ноосоо гараагүй 7 жил болсон
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!