Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн хяналт шалгалтын газраас цементийн чанарыг шалгаж, барилгын материалын 44-ийн зах дээр мэдээлэл өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Наймдугаар сарын 8-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10:30 цагт: Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд: Энхийг дэмжих “Хааны эрэлд-2024” олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа болно. Утас: 8510-0098, 9979-5099, 8912-5099.

11:00 цагт: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хяналт шалгалтын газраас цементийн чанарыг шалгаж, барилгын материалын 44-ийн зах буюу газар дээр нь мэдээлэл өгнө. Утас: 9507-1740, 9999-4426.

11:30 цагт: "ЗМ"-ний мэдээллийн төвд: Хан-Уул дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж буй зэвтэй ус бохир шугамын талаар иргэд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Монголын Үнэн” сонины байранд: БНСУ-д болох “Хүүхдийн загварын 7 хоног”-ийн талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагаас мэдээлнэ. Утас: 9919-5752.

-Цахим спортын "Counter Strike" төрлийн томоохонд орох "IEM Cologne" тэмцээн Германы Кёльн хотод болж байна. Тэмцээнд Азийн чансааг тэргүүлэгч Монголын "The MongolZ" өрсөлдөж байна.

Орон нутагт:

-Ховд аймгийн Цэцэг, Увс аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дорнод аймгийн Матад сумын хатагин овгийнхны Хатагины VI их наадам болж байна. "Хатагины уг сурвалж" олон улсын эрдэм шинжилгээний хурал, хатагинчуудын эв нэгдэл, спортын наадмаар 8-р сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улс Залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улс Залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.