Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОЛИМП: ОУХМ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар өнөөдөр 17:00 цагаас барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал өнөөдөр өрсөлдөнө.

Манай тамирчин Италийн Эмануэла Лиуззитэй эхний даваанд учраа таарав. Түүнийг ялбал олимпын хошой мөнгө, хошой хүрэл медальт, дэлхийн иж бүрэн медальт Азербайджаны Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын ялсантай барилдах юм.

Харин 68 кг-ын жинд өчигдөр Киргизстаны бөх Мээрим Жаманзароватай барилдаж ялагдсан ОУХМ Э.Дэлгэрмаа өнөөдөр Японы Нонока Озакитай дагах барилдаанаа хийнэ. Манай хоёр тамирчны барилдаанд Монголын цагаар 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын хүүхдийн спортын наадам эхэлнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын хүүхдийн спортын наадам эхэлнэ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.