СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 2024 оны 08 сарын 05-09 -нийг хүртэлх өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул иргэд, тээвэрчид үер усны аюулаас болгоомжлохыг УЦУОШГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, 8 сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Мөн ирэх Пүрэв, Баасан гаригт энэ сарын 8,9-нд Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар дахин усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Иймээс иргэд тээвэрчид саатсан ачаа бараа, автомашинаа энэ сарын 5-8-ны өдрүүдэд амжуулан татаж авахыг хичээгээрэй! Ирэх Баасан гаригт УБ- Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн автозамд дахин үер бууж, хүндрэл саатал үүсэх магадлал өндөр байгааг анхаарна уу!

Т.Мөнхсайхан: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг хийх шаардлагатай
Т.Мөнхсайхан: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг хийх шаардлагатай
 
“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“
“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц