Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Армен, Азербайжаны хооронд хил дээрх мөргөлдөөн хурцадлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 2 секунд

Зургийн тайлбар: 2020 оны 9-р сарын 27-ны ням гарагт Азербайжаны танкийг устгаж байгаа нь. Арменийн Батлан ​​хамгаалах яам

Армен, Азербайжаны хооронд удаан үргэлжилсэн тэмцэл маргаантай байгаа Карабах уулын бүс нутагт хурцадмал байдалд орсон байна. Хоёр тал хохирогчдын тухай мэдээллийн үеэр энгийн иргэд рүү дайрч байгаа тухай мэдээллээ.
Тус хоёр улс нь хуучнаар ЗХУ-ын харьяаны хөрш улсууд байх үеэс нутаг дэвсгэрийн талаар зөрчилдсөөр ирсэн бөгөөд хамгийн сүүлийн мөргөлдөөн нь 1994 онд өндөрлөсөн байдаг.  Хэдийгээр ОХУ-ын зуучлалаар гал зогсоох тушаал гарч мөргөлдөөн дууссан ч хоёр талын цэргүүдийн зөрчилдөөн үргэлжилсээр байна.
Арменийн зүгээс ням гарагт хийсэн пуужингийн довтолгоонд хариу өгч байна гэж мэдэгдсэн бол Азербайжан мөргөлдөөнд Арменийг буруутгажээ.

Зургийн тайлбар: Арменийн засгийн газар дайны байдал тогтоож, Азербайжантай мөргөлдөөний улмаас цэргийн ерөнхий дайчилгааг хийсний дараа цэргийн албан хаагчид, сайн дурынхан Арменийн Ереван хотод цугларав.

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжанаас хөөргөсөн пуужин "хоёр нисдэг тэрэг, гурван нисэх онгоц сөнөөж, гурван танк устгасан" гэж твиттертээ бичжээ. Хүнд байдал хурцадсаны үр дүнд Армянийн засгийн газар цэргийн байдал тогтоож, "ерөнхий дайчилгаа" захиалахаар шийдсэн гэж Пашинян мэдэгджээ.
Харин Азербайжаны зүгээс өнгөрсөн ням гарагт тус улсын парламент шөнийн 00:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр байлдааны байдал тогтоохоор санал хураалт явуулсан бөгөөд Ерөнхийлөгч Ильхам Алиев энэ шийдвэрийг батласан байна. 

Зургийн тайлбар: Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев тус улсын нийслэл Баку хотоос ард түмэндээ хандан үг хэллээ.

 

 

Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ
Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.