Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл маргааш эхэлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2024 оны аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд тус шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг аж.

Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулагддаг байна.

Шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагт эхэлж, 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00:00 цагт хаагдана.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан, бороотой
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.