Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Энэ удаагийн олимпт манай улсын 32 тамирчин оролцож буй бөгөөд баг тамирчдын медалийн салхийг хагалж, Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2024.08.01/ өрсөлдөх тамирчдын хуваарийг хүргэж байна.
БАЙТ ХАРВАА
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харвааны төрөлд Баатархуягийн Отгонболд өрсөлдөнө. Тэрбээр монголын цагаар15.30 цагуудад харвана.
- Овог нэр : Баатархуягийн Отгонболд
- Төрсөн он, сар, өдөр: 1996.12.20
- Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
- Амжилт : 2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл, Ханжоу -2022 “Азийн наадмын алтан медальт
- Анхны багш : Б.Ганзориг Ө.Цэрэнмядаг
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэсвэр тэвчээр, тууштай байдал, амьдарлын зөв хэвшил
- Таны мөрөөдлийн өдөр: Өдөр болгон миний мөрөөдлийн өдөр
БУУДЛАГА
Оюунбатын Есүгэн 50м урт бууны төрөлд оролцоно. Тэрбээр монголын цагаар 18.00 цагт өрсөлдөх юм.
- Төрсөн он, сар, өдөр: 1999.06.20
- Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Анхны багш: С.Энхжаргал
- Амжилт: Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэвсвэр тэвчээр, найз, нөхөрлөл, эерэг дадлуудыг суулгасан. Амьдралыг илүү их утга учиртай болгож өгсөн.
- Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр
ЖҮДО
ОУХМ Отгонбаярын Хүслэн -78 кг жинд барилдана. Тэрбээр монголын цагаар 16.00, 22.00 цагуудад барилдах юм.
- Төрсөн он, сар, өдөр: 2004.10.26
- Байгууллага: Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Амжилт : Азийн аваргын хүрэл медальт
- Анхны багш : Г.Бат-Эрдэнэ
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Тууштай байдал,хүндлэл…
- Таны мөрөөдлийн өдөр: Олимп, дэлхий аваргаас медаль авах өдөр
Батхуягийн Гончигсүрэн өнөөдөр -100 кг жинд барилдана. Тэрбээр монголын цагаар 16.00, 22.00 цагуудад барилдах юм.
- Төрсөн он, сар, өдөр: 1999.08.25
- Байгууллага : “Хилчин”спорт хороо, Үндэсний Шигшээ баг
- Анхны багш: Г.Энхбаяр,Ч.Тогтохбаяр
- ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл, Их-Дуулга тэмцээний аварга
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүндлэл, даруу төлөв зан чанар
- Таны мөрөөдлийн өдөр: Олимп, дэлхийгээс медаль хүртэх тэр өдөр
БОКС
Хоёр дахь ялалтаа авч, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон Мөнгөнцэцэгийн Энхжаргал өнөөдөр дараагийн тулаанаа хийнэ. Тэрбээр өнөөдөр монголын цагаар 23.22 цагт тулалдах юм.
- Төрсөн он, сар: 1999.04.18
- Байгууллага: Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
- Амжилт: Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга
- Анхны багш: А. Гантулга
- Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүмүүжил, Төлөвшил
- Таны мөрөөдлийн өдөр : ДАШТ-ий медалийн тоглолттой өдөр