Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар олон улсын XII кино наадам ирэх сард болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 55 секунд

Улаанбаатар олон улсын XII кино наадам ирэх аравдугаар сард болно. UBIFF Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна.
Наадмын хүрээнд:
• Нээлтийн үйл ажиллагаа ба Монгол киноны нээлт
• Онцлох орон “Франц”-ын кино хөтөлбөр
• “Хангарьд” Монгол киноны уралдаант хөтөлбөр
• “Шинэ хязгаар” хэсэг: Монгол кино болон Азийн кино үзвэр
• Олон улсын кино хөтөлбөр
• Кино форум
• Кино сургалт тус тус зохион байгуулагдана.

Бага насны хүүхдүүдийг үерээс аварсан ах, дүү хоёр сурагчийг
Бага насны хүүхдүүдийг үерээс аварсан ах, дүү хоёр сурагчийг "Шударга журам" медалиар шагналаа
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.