Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хийморь“ уран сайхны кино ОУ-аас зургаа дахь шагналаа хүртлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 19 секунд

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ.
Тодруулбал, АНУ-д  зохион байгуулсан  “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгараад байсан юм. Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодруулсан байна. "Хийморь" уран сайхны кино өмнө нь тус наадмаас “Олон улсын шилдэг кино” медаль хүртсэн бол наадмын сүүлчийн өдөр дахин нэг шагнал хүртэж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг дэлгэцийн бүтээл 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн. Эл бүтээл 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвшсэн байдаг. Мөн олон улсын "Алтан бөмбөрцөг" кино фестивальд шалгарч байсан.

Өргөөгийн хажуугийн замыг маргааш нээнэ
Өргөөгийн хажуугийн замыг маргааш нээнэ
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.