Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрхангай аймагт 17 бог мал аянганд цохиулж хорогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ, Хонин цохио” гэдэг газар долоодугаар сарын 29-ний 17:00 цагийн орчим аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Долоодугаар сарын 30-ны өдөр сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулна.

ҮЙЛ ЯВДАЛ: “Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн Удирдагчдын уулзалт“ эхэлнэ
ҮЙЛ ЯВДАЛ: “Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн Удирдагчдын уулзалт“ эхэлнэ
 
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.