Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын найман компани үйлдвэрлэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сурагчийн дүрэмт хувцсыг энэ жил үндэсний үйлдвэрлэгч найман компани үйлдвэрлэнэ. Тодруулбал, "Бүтээлч үйл", "Шилмэл загвар", Өэлүн менч", "торгон хийц", "Төмөр трейд", "Эрдсүлж", "Шүтэн үүл" зэрэг компаниуд багтаж буй аж. Эдгээр монголын оёдлын холбооны гишүүн компаниуд нь 2013 оноос хойш сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж байна.

Мөн ирэх сарын 5-наас сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа эхлүүлэхээр болжээ. 21 аймгийн гэрээт борлуулалтын цэгүүдээр худалдаалах бөгөөд дүрэмт хувцас худалдан авахдаа чанар стандартад нийцсэн, ноос агуулсан, даавуун материалтай хувцас сонгохыг зөвлөлөө.

О.АНУЖИН

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч эхэлжээ
Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч эхэлжээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.