Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шэньжэн тэнгэр баганадсан барилгын тоогоор хоёрт оржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өмнөд Хятадын Шэньжэн хот /Гуандун муж/ тэнгэр баганадсан барилгуудын тоогоор Нью-Йорк хотыг гүйцэж түрүүлж, Хонконгийн дараа бичигджээ.

Олон улсын өндөр барилга байгууламж, хотын орчны зөвлөлийн мэдээлэлд дурдсанаар, дөчин жилийн өмнө загасчны тосгон байсан Шэньжэн хотод одоо шилэн болон бетонон 289 цамхаг сүндэрлэж буй. Эдгээр нь 150 метр болон түүнээс дээш өндөр /дунджаар 40 давхар/ бүрэн баригдаж дууссан барилгууд юм. Харин Америкийн хамгийн том метрополис хот болох Нью-Йоркт тэнгэр баганадсан ийм 283 барилга байгаа юм.

Энэхүү жагсаалтыг 354 өндөр барилгатай Хонконг тэргүүлсэн хэвээр байна. Жагаалтын эхний тавд мөн Дубай /202/, Шанхай /165/ хотууд оржээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                       Өндөр барилгууд хамгийн эрчимтэй баригдсан орнуудын жагсаалтыг БНХАУ /2204 өндөр барилгатай/ тэргүүлжээ. Тус улсын энэ үзүүлэлт АНУ-ынхаас /808/ бараг гурав дахин их байна. АНУ-ын дараагаар Япон /259/, АНЭУ /255/ болон БНСУ /231/ бичигджээ.
Дуучин Т.Дэлгэрмөрөн бүл нэмж, охинтой болжээ
Дуучин Т.Дэлгэрмөрөн бүл нэмж, охинтой болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.