Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Ун БНСУ-ын иргэдээс уучлал гуйжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нутаг нэгтэн нь Шар тэнгист амь насаа алдсантай холбогдуулан БНСУ-ын иргэдээс уучлал гуйжээ. Энэ тухай "Yonhap" агентлаг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллээс уламжилсан байна.

“Энэ явдалд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Өмнөд Солонгосын ахан дүүс ямар их урам хугарсныг маш их гэмших сэтгэлээр бодож байна” гэж Ким Жон Ун захидалдаа дурдсан байна. БНСУ-ын эрх баригчдын хүлээн авсан захидалд мөн БНАСАУ ийм "жигшүүрт хэрэг" дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ баталжээ.

“Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар, Умард Солонгосын тал усан нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн Өмнөд Солонгосын иргэн рүү 10 гаруй удаа буудаж, дараа нь түүнийг завьтай нь хамт шатаасныг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ долоо хоногт БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн пүрэв гарагт мэдээлсэн юм.

Монгол Улсын Шадар сайд Сүхбаатар аймагт ажиллана
Монгол Улсын Шадар сайд Сүхбаатар аймагт ажиллана
 
Сөүл чиглэлийн өнөөдрийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ
Сөүл чиглэлийн өнөөдрийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.