Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн 2024 оны хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 30 секунд

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн шүүхэд: сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хоёр дахь өдрөө болно.

11:00 цагт: ҮСХ-ны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 8-р сарын 1 хүртэл үргэлжилж байна.

-Элсэлтийн шалгалт өгсөн сурагчид энэ 7 хоногоос эхлэн их, дээд сургуулиудад бүртгүүлж хөтөлбөртэй танилцаж сонгож эхэллээ.

-Морин хуурын олон улсын VII наадам (шалгаруулалт) Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үргэлжилж байна.

-Бурхан буудай хайрхны тэнгэрийг тайх ёслол 7-р сарын 19, 20-нд болно

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түүх бүтээсэн 100 жил" баяр наадам болно.

-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.

-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

-Английн Баат хотноо 7-р сарын 11-22-нд болж буй Олон улсын математикийн 65 дугаар олимпиад Монгол Улсаас 6 сурагч оролцож байна.

Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.