Сөүлийн олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнд А.Түвшинбаяр түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ази тивийн А зэрэглэлийн бүжгийн тэмцээн болох Сөүлийн олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээн энэ сарын 4-17-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон. Тус тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр үндэсний бүжгийн төрөлд эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна.

Энэ тухай А.Түвшинбаяр өөрийн цахим хуудастаа "Монгол бүжгийн тэмцээний хажуугаар нээлт болон хаалт гээд нийт 4 удаа бүжиглэлээ. Үнэхээр өвөрмөц гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүс заал дүүрэн орилж гайхалтайгаар мэдэрсэн нь миний хувьд Монгол хүний омогшил мэдэрч бардам сайхан байлаа. Энэхүү тэмцээнд хамт оролцсон монгол бүжигчид болон Монгол Улсын консерватор оюутан суралцагчид та бүхэндээ мөн баяр хүргэе. Тусалж дэмжсэн хурцалж өгч байгаа бүх хүмүүстэй талархлаа илэрхийлье. Гэр бүлийн гишүүд болон Багш нартаа мөн талархлаа" гэжээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр 2 мянга гаруй жуулчин захиалга өгчээ
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр 2 мянга гаруй жуулчин захиалга өгчээ
 
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
ПАРИС 2024: Б.Баасанхүү аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц