Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг нэмж түрээслэхээр төлөвлөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, 3 ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байна. Үүнд:

-БЗД: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/

-ХУД: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/

-СХД: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/

-БГД: 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/

Ажлын хэсэг өнөөдрөөс дээрх байршлуудад ажиллаж эхэлнэ.

Үүний зэрэгцээ орон нутгийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 7 сургууль байна. Ховд, Төв, Дархан Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймгуудад ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль байна.

Энэ хичээлийн жилд нийслэлийн 36 сургуулийн 23 мянган сурагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсжээ
Энэ хичээлийн жилд нийслэлийн 36 сургуулийн 23 мянган сурагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.