Энэ хичээлийн жилд нийслэлийн 36 сургуулийн 23 мянган сурагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар "Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" 234 дүгээр тогтоол батлагдсан.

Засгийн газрын Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн ажиллаж, 31.953 хүүхдээр суудлын тоог нэмэгдүүлж, 14 барилга байгууламжийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулав. Урьдчилан тооцоолж байгаагаар УЛСЫН ХЭМЖЭЭНД 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40,0 орчим мянгаар өсөхөөр байна.

Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч 3 ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байна.

Улсын хэмжээнд 15.4 сая төл мал бойжиж байна
Улсын хэмжээнд 15.4 сая төл мал бойжиж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц