Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллана.

Тодруулбал, Тэргүүн Шадар сайд, бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байна. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана.

-Засгийн газрын бүрэлдэхүүн:

1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр

3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд

4. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан

5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал

6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр

7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн

8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга

9. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

10. Сангийн сайд Б.Жавхлан

11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл

12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан

13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин

14. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт

15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа

16. Боловсролын сайд П.Наранбаяр

17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан

18. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан

19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь

20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр

21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

УЦУОШГ: Маргааш дараах аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УЦУОШГ: Маргааш дараах аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.