Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, бусдыгаа хошуучлан ажилласан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Д.Оюуныг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнажээ.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж, Төрийн дээд шагналаар 186, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 554, Цагдаагийн байгууллагын шагналаар 362, нийт 1102 алба хаагч, ажилтнууд шагнагдсан юм.