УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, ХҮН намын удирдлагууд хамтарсан ЗГ байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газраа 16 яам, 23 сайдтай байхаар тодорхойлсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь намын бүлэг болон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГ-ын бүтцээ батлахаар ярьж байгаа аж. ЗГ-ын бүтцээс танилцуулбал,
Засгийн газрын бүтэц:
Ерөнхий сайд
Монгол Улсын Шадар сайд
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Монгол Улсын Шадар сайд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд
Хот хариуцсан сайд
Боомт хариуцсан сайд
Яамд:
Эдийн засаг хөгжлийн яам
Гадаад харилцааны яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам
Байгаль орчны яам
Батлан хамгаалах яам
Барилга хот байгуулалтын яам
Боловсролын яам
Зам тээврийн хөгжлийн яам
Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам багтаж байна.