Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэх шийдвэрийг маргааш 17:00 цагт танилцуулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд "Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү" гэх утга бүхий шаардлага хүргүүлсэн байна.

Энэ дагуу МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр /2024.07.08/ хуралдлаа. Гэвч ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй бөгөөд маргааш 17:00 цагт шийдвэрийг танилцуулах талаар МҮБХ-ны Хараат бус зөвлөлөөс мэдэгдлээ.

Түүнчлэн цахим орчинд гараад байгаа "Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн" гэх мэдээлэл нь худлаа гэв.

Д.Ганбат: Надаас өөр Зүүнбаянд алба хаасан хүн байгаа юм уу
Д.Ганбат: Надаас өөр Зүүнбаянд алба хаасан хүн байгаа юм уу
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.