Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: ЦЕГ охины амиа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Өнөөдөр /2020.09.23/ Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй есөн настай охины хэргийг анхааралдаа авахыг салбарын сайд нарт үүрэгдсэн байна. Түүнчлэн хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судлах ажлын хэсэг  ЦЕГ-аас байгуулагджээ.

Ерөнхий сайд хэлэхдээ, шалгалтаар  холбогдох албан тушаалтнууд охиныг хүчирхийллийн золиос болж байсныг нь мэдсээр байж зохих арга хэмжээ аваагүй тогтоогдвол  хариуцлага тооцно хэмээсэн юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

"ЦЕГ-аас есөн настай охины амиа алдсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж судлах ажлын хэсэг ЦЕГ-аас байгуулсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хийсэн шинжилгээгээр охин удаан хугацаанд хүчирхийллийн золиос болсон байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргасан.

Хэд хэдэн байгууллага энэ асуудалд  хариуцлага хүлээх ёстой. Тодруулбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, олон нийтийн цагдаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл мөн хамтарсан багуудын үйл ажиллагаа хэрхэн хяналт тавьж байсан бэ гэдэг нөхцөл байдлыг эхлээд шалгаж тогтооно. Хэсгийн байцаагч нарын хувьд ачаалал өндөртэй байдаг. Нэг хэсгийн байцаагчид 40-50 зөрчлийн хэрэг шалгах зэрэг ажлын ачаалалтай. Үүнийг цаашид уялдуулах шаардлага бий.

Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мөнгөн хөрөнгийг аймаг, нийслэлд дарга нь төвлөрүүлж зарцуулах нь зөв, буруу эсэхийг одоо шийдэх ёстой. Энэ мөнгөөр гадагшаа томилолтод явдаг, машин худалдаж авдаг зэрэг асуудлыг эргэж харах цаг нь болсон.

Торгуулийн орлогуудыг төвлөрүүлж дахин зарцуулдаг сан бий.  Энэ мөнгөний зарцуулалтыг сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа гэсэн энэ хүмүүсийн ажлын үйл ажиллагаанд болон орон тоог нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хуулийн өөрчөлтийг хийхээр ярьж байна. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шийтгэхдээ хохирогч, хүчирхийлэгч хоёрыг уулзуулахгүй байх зохицуулалтыг авч хэрэгжүүлэх шаардлага байна" хэмээв.

Оюутан, цэргийн алба хаагчдыг 10 дугаар сарын 15-ныг хүртэл ургац хураалтад ажиллуулна
Оюутан, цэргийн алба хаагчдыг 10 дугаар сарын 15-ныг хүртэл ургац хураалтад ажиллуулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.