Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж бичлэг хийсэн гадаад иргэнийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өчигдөр буюу долоодугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан.

Тэгвэл дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

ЭЕШ өнөөдөр Түүхийн хичээлээр эхэлж байна
ЭЕШ өнөөдөр Түүхийн хичээлээр эхэлж байна
 
П.Сайнзориг: Манайх хүүхдийн мөнгийг бэлнээр бус орлогын албан татвараас чөлөөлж хөнгөлөх байдлаар олгодог болох хэрэгтэй
П.Сайнзориг: Манайх хүүхдийн мөнгийг бэлнээр бус орлогын албан татвараас чөлөөлж хөнгөлөх байдлаар олгодог болох хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.