Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ өнөөдөр Түүхийн хичээлээр эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

ЕБС төгсөгчдөөс жил бүр авдаг ЭЕШ өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр /2024.07.04/ 10:00 цагт Түүхийн хичээлээр эхэлж буй юм. Харин 14:00-15:20 цагийн хооронд Англи хэлний хичээлээр үргэлжилнэ гэдгийг БҮТ-өөс мэдээллээ.

ЭЕШ өгөхөөр ирэхдээ бүрдүүлэх материалын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/
  • Суудлын хуваарь / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
 
ТАНИЛЦ: Чансаагаар эхний 30-д багтаж, сар шинийн барилдаанд шууд барилдах эрхээ авсан бөхчүүд
ТАНИЛЦ: Чансаагаар эхний 30-д багтаж, сар шинийн барилдаанд шууд барилдах эрхээ авсан бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.