Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд "Үндэсний хувцасны өдөр"-ийг тохиолдуулан "Дээлтэй Монгол-2024" наадмыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нд зохион байгуулна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадмын зорилго оршдог билээ.
Эдүгээ 18 дахь удаагийн "Дээлтэй Монгол" наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨ30-оос иргэд ирж, серийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулах юм.
Наадмын үеэр "Шилдэг дүүрэг", "Шилдэг аж ахуйн нэгж байгууллага", "Шилдэг дээл урлаач", "Хамгийн сайхан дээлтэй гэр бүл", "Хамгийн сайхан дээлтэй оролцогч" /эрэгтэй, эмэгтэй/, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч" /эрэгтэй, эмэгтэй/, "Хамгийн сайхан дээлтэй хүүхэд" /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.